-ХЯТАДЫН "ЖИНЛИАНЬ" КОМПАНИ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН ГЭВ-
"Монголболгаргео" компанийн үйл ажиллагааг зогсоох талаарх шүүхийн гурван удаагийн захирамж, хоёр ч тогтоол гарсан боловч өнөөдрийг хүртэл Баянхонгор аймгийн Дөвөнтийн уурхай дахь алт олборлолтоо үргэлжлүүлсээр байгаа аж. Тус компани нь 1979 онд Монгол, Болгарын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд 2011 оны эцсээр манай орны Төрийн өмчийн хороо өөрт ноогдох 50 хувийн хувьцаагаа Хятадын "Жинлиань" компанид хууль ёсны дагуу худалджээ. Болгарын тал ч мөн өөрийн эзэмшлийн 50 хувиа "Болгаргеомин ЛТД" компанид зарсан байна. Ийнхүү "Монголболгаргео" компанийг Хятадын "Жинлиань" болон Оросын "Болгаргеомин ЛТД" компаниуд хамтран эзэмших болжээ. Ийнхүү 2013 оны тавдугаар сард хоёр компанийн төлөөлөл уулзалдан, хамтран ажиллахаар тохиролцсон байна. Гэтэл төд удалгүй буюу "Болгаргеомин ЛТД" компанийн төлөөллийг нутаг буцсаны цараахнаас "Жинлиань" компанийн төлөөлөл гэгдэх хэсэг нөхөд хүч хэрэглэн уурхайд нэвтрэн, олборлолтыг бие даан гүйцэтгэж, хуурамч тамга тэмдэг хэрэглэн ашиг орлогоо дангаар хүртэх болжээ. Энэталаар "Монголболгаргео" компанийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял "Уг нь хуулийн дагуу компанийг хувьчилж, төр өөрийн эзэмшдэг хувиа хувийн хэвшилд зарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, дүрмээ баталж, удирдлагаа сонгоод компанийнхаа цаашдын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлөөр хангах ёстой. Мэдээж компанийг 50, 50 хувиар эзэмшдэг учраас ашгаа эн тэнцүү л хуваана. Гэтэл "Жинлиань" компанийн төлөөлөгч гэгдэх Д.Лхагвасүрэн, Л.Ундрал нар 10 гаруй удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг шалтгаангүйгээр хойшлуулж, жил гаруйн хугацааг өнгөрөөсөн. Гэтэл төд удалгүй хамгаалалтын албаны хэсэг нөхдийг хөлсөлж уурхай дээр ирээд, ажилчдыг нь хөөж гаргаад өөрсдөө эзэн суучихсан. Компанийн хувьчлап явагдсаны дараахан буюу 2012 оны нэгдүгээр сард Болгарын тапаас хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх санал тавьсан ч Хятадын талаас хариу өгөлгүй байсаар өдийг хүрлээ. Намайг "Монголболгаргео" компанийн ТУЗ-ийн хурлаас захирлаар томилсон шиг дараагийн удирдпагаа энэ жишгээр сонгох ёстой болохоос биш компанийн байранд нь хүч хэрэглэн дайрч ороод, тамга тэмдгийг нь хуурамчаар үйлдэн ашгаа ганцаар хүртэх ёсгүй. Бид Хан- Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд компанийн тамгыг хуурамчаар хийлгэсэн болон Сонгинохайрхан дүүргийн прокурор Л.Цэндсүрэн, цагдаагийн байцаагч н.Ганзориг нар хуйвалдан, надад байсан компанийн баримт бичгийг маргаан дуустал хадгална гэж аваад, "Жинпиань" компанид өгчихсөн зэрэг хууль бус үйлдэлд гомдол гаргасан. Шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон. Одоогоор товлогдоогүй байна" хэмээв. Мөн тэрээр "Бидний шаардлага бол маш энгийн шүү дээ. Компанийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшиж байгаа "Болгаргеомин ЛТД", "Жинлиань" компанийн удирдлагууд, ТУЗ-ийн гишүүд, хувьцаа эзэмшигч нартайгаа уулзалдаж, "Монголболгаргео" компанийн удирдлагыг томилох ёстой. Ингэж байж тус компани хууль ёсны үйл ажиллагаа явуулах боломжтой болохоос биш өнөөдрийнх шиг дээрэмчин шиг аашилж болохгүй. Тал хувьцааг нь худалдаж авчихаад, хуурамч тамга тэмдэг хийлгүүлж аваад, шүүхийн байгууллагаас маргааныг эцэслэтэл ашиглаж болохгүй гээд лацдаж ломбодсон орд газар руу дайран орж, алт олборлож болохгүй биз дээ. Бүр хоёр ч шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгээд шүү" хэмээв. "Монголболгаргео" компанийн хуулийн зөвлөх Ж.Амгалан "Хамгийн ноцтой нь "Жинлиань" компанийн хууль бус үйл ажиллагааг төрийн зарим албан хаагч нар өөгшүүлж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл энэ үүсээд байгаа асуудлыг эцэслэн шийдвэрлэтэл уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Баянгол, Хан- Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс гаргасан. Гэтэл "Жинлиань" компани өнөөдрийг хүртэл алт олборлосоор байна. Тэд сүүлийн хоёроос гурван жил энэ маягаар хууль бусаар алт олборлохдоо 40 гаруй кг алт буюу 2.8 тэрбум төгрөгийн орлого олчихоод байна. Уг нь "2015 оны долдугаар сарын 22-нд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэлийн газрын дарга хурандаа Ж.Наранбаатар уг маргааныг шийдвэрлэтэл "Монголболгаргео" компанийн үйл ажиллагааг явуулахгүй байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан. ШШГЕГ-ын Дэд дарга Г.Туулхүү хүртэл цахим хурал хийхдээ мөн үүрэг болгосон. Үүний дагуу Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өнгөрсөн тавдугаар сард компанийн үйл ажиллагааг зогсоож, үүд хаалгыг нь лацадсаар атал хоёрхон сарын дараа "Жинлиань" компанийн захирал гэгдэх Д.Лхагвасүрэн лацыг хөндөж, компанийн олборлолтыг үргэлжлүүлсэн. Түүний энэ хууль зөрчсөн үйлдэлд Баянхонгор аймгийн цагдаагийн ахмад н.Ганзориг тодорхой бус шалтгааны улмаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Тэр бүү хэл Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат "Нутгийн иргэд ажилтай, орлоготой байх хэрэгтэй учраас компани үйл ажиллагааг үргэлжлүүлэх ёстой" гээд байдаг. Уг нь шүүхийн шийдвэр гартал олборлолт явуулах ёсгүй юм шүү дээ. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан "Хандив өргөсен этгээдэд үйлчилнэ. Хэн их хандив өгнө, түүнийг нь дэмжиж ажиллана" гэж хүртэл хэлсэн. Ингээд л Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албан үүргээ биелүүлж чадахгүй байгааг хараад үнэхээр сэтгэл гутарч байна. Бас Ашигт малтмапын газраас "Жинлиань" компанийн төлөвлөгөөг баталж өгөөд байгааг гайхаж байна" гэв.
М.УУГАН-ЭРДЭНЭ
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"