УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан 9.00 цагаас хуралдахар товлосон ч тодорхойгүй шалтгааны улмаас эхлээгүй байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Г.ТУУЛ