Өнгөрсөн онд зохиогдсон Монгол туургатны үндэсний бөхийн наадамд дараалан түрүүлж, XVII жарны цагаан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд амжилт үзүүлсэн Архангай аймгийн Хашаат сумын харъяат цэргийн арслан Ч.Санжаадамбад Дэлхийн Монголчуудын Үндэсний Бөхийн Холбооны ерөнхийлөгч Б.Журамт баяр хүргэж, гурван сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн Цэргийн арслан Ч.Санжаадамбыг ирэх долдугаар сард ОХУ-д болох Монгол туургатны үндэсний бөхийн III наадамд амжилттай оролцохыг хүслээ.
Д.Долгор