Итали цөмийн асуудлаар санал хурааж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Итали цөмийн асуудлаар санал хурааж байна

Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осол дэлхий дахиныг цочроож, цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орнууд эхнээсээ татгалзаж эхэлсэн. Тун саяхан Европын өндөр хөгжсөн орнуудаас Герман улс цөмийн энерги үйлдвэрлэлээс татгалзсан анхдагч улс болсон. Энэ хүрээнд мөн Итали улсад цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ үргэлжлүүлэх эсэх талаар ард нийтийнхээ дунд санал асуулга зарлан явуулж байна. Санал асуулгын хугацаа даваа гаригийн орой албан ёсоор өндөрлөж, хариуг нэгтгэн гаргах юм. Итали улс хамгийн сүүлд 1986 онд Чернобылийн цахилгаан станцыг дэлбэрсний дараа хэрэгжүүлж байсан цөмийн хөтөлбөрөө зогсоож байсан аж. Италийн засгийн газар саяхныг хүртэл цөмийн эрчим хүчний салбарыг чухалд тооцож, 2020 он гэхэд дотоодын эрчим хүчний хэрэглээний 20 хувийг хангана гэсэн бат байр суурьтай байсан ч, Японд нүүрлэсэн гамшгийн дараагаар байр суурь нь өөрчлөгдөх хандлагатай болжээ. 

Тиймээс Италид цөмийн эрчим хүчийг халах бүлгэмүүдийн үйл ажиллагаа сүүлийн үед огцом эрчимжиж, иргэдэд цөмийн эрчим хүнээс татгалзахыг далайцтай уриалж эхэлсэн байна. Хэрэв Итали улс Германы нэгэн адил цөмийн эрчим хүчнээс татгалзвал олон улс эрчим хүчнийхээ хэрэглээг хангаж чадахгүйд хүрнэ гэсэн шүүмжлэлийг зарим улс орнуудаас хүртэж магадгүй юм. Түүнчлэн Итали цөмийн эрчим хүчнээс татгалзвал эрчим хүчний хувьд гаднаас хараат болж болзошгүй ба энэ үндэслэлээр зарим нэг бүлэглэлүүд цөмийн эрчим хүчийг халах нь улс орны ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурьтай байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж