Т.Хасбаатар тав дахь удаагийн шаардлагаа өгөв

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Т.Хасбаатар тав дахь удаагийн шаардлагаа өгөв

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны дарга Т.Хасбаатар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандсан шаардлагаа өнөөдөр дахин хүргүүллээ. Гэр хорооллын өрх бүрт байгалийн баялгаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцыг олгох тухай хууль санаачлах, хэрэв биелүүлээгүй тохиолдолд албан тушаалаасаа огцрох тухай уг шаардлагад дурдсан бөгөөд ийм агуулгатай шаардах бичгийг өмнө нь дөрвөн ч удаа хүргүүлсэн аж.

Мөн энэ удаагийн шаардлагаа хот суурин газрын гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэгийнхэнтэй хамтран гаргасан байна. Тэд шаардлагынхаа хариуг долдугаар сарын 11-ны өдрөөс өмнө авах бөгөөд үндэслэлтэй хариулт өгөхийг хүсчээ. Түүнчлэн энэхүү шаардлагын биелүүлэхгүй бол хот суурин, гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалах чадваргүй хэмээн үзэж ирэх сарын 13-ны өдөр албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж