Хатагтай Видманн-Мауцтай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Хатагтай Видманн-Мауцтай уулзжээ

Нью-Йорк хотноо энэ сарын 8-10-ны өдрүүдэд болсон ХДХВ/ДОХ-ын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо/НББСШУ/-ны дарга Д.Очирбат ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Видманн-Мауцтай албан ёсны уулзалт хийсэн байна.

Уулзалтын үеэр НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Очирбат Монгол Улсад хийж буй эрүүл мэндийн эрхзүйн орчны шинэчлэл, ялангуяа эрүүл мэндийн даатгалын шинэчлэлд ХБНГУ-ын техникийн дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглээд цаашид хоёр улсын парламентын байнгын хорооны түвшинд эрүүл мэндийн асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг дэвшүүлсэн байна.

 ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Видманн-Мауц хоёр талын хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг дурдаад Монголын талын саналыг судлан, хариуг эргэн мэдэгдэхээр болсон аж. Мөн хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд нэгэнт эхлүүлээд байгаа санаачилгуудыг цаашид үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэхийн тулд боловсон хүчнийг бэлтгэх, тогтвортой ажиллуулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж