&#34Boeing&#34-ийн сүйрлийг мөрдөх комисс буруутныг нэрлэсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

&#34Boeing&#34-ийн сүйрлийг мөрдөх комисс буруутныг нэрлэсэнгүй

298 хүнийг амийг авч одсон Boeing онгоцны сүйрлийн тухай илтгэлд "Хариуцлагыг Зүүн Украины сайн дурынханд үүрүүлнэ" гэж мэдэгдэж байсан ч энэ нь батлагдсангүй.

 

Фото: AP Photo/Peter Dejong

 

Украины нутагт өнгөрсөн оны долдугаар сард сүйрсэн Малайзийн иргэний агаарын тээврийн Boeing онгоцны сүйрлийг мөрдөх комисс уг ослын шалтгааныг “Бук” пуужингийн цогцолбороос харвасан пуужинтай холбосон дүгнэлт гаргажээ. Гэхдээ Украины зүүн өмнөд нутгийн сөргөлдөгч талуудын хэн нь энэ ослын төлөө хариуцлага хүлээх, олон зуун хүний аминд хүрсэн энэ буудлагыг хаанаас хийсэн тухай тогтоож чадсангүй. 298 хүнийг амийг авч одсон Boeing онгоцны сүйрлийн тухай илтгэлд "Хариуцлагыг Зүүн Украины сайн дурынханд үүрүүлнэ" гэж эхлээд мэдэгдэж байсан ч энэ бүхэн талаар боллоо.

 

Зенитийн пуужингийн "Бук" цогцолборын пуужин Boeing онгоцыг сөнөөжээ

 

Амстердамааас (Нидерланд) Куала-Лумпурын (Малайзи) чиглэлд MH17 нислэг хийж байсан "Малайзийн нисэхийн" (Malaysia Airlines) компанийн зорчигч тээврийн Boeing 777-200ER онгоцыг "Бук" гэх зенитийн пуужингийн цогцолборын (ЗПЦ) пуужингаар сөнөөсөн байна.

 

© EPA/ROBIN VAN LONKHUIJSEN

 

Нидерландын Аюулгүйн зөвлөлийн (НАЗ) дарга Тьиббе Яустрагийн хэлснээр, “байгаа мэдээлэл нь пуужингийн төрлийг тогтооход хангалтгүй гэж Орос үзсэнийг НАЗ хүлээн аваагүй” байна. Сая танилцуулагдсан илтгэлд уг онгоцыг 9Н314M цэнэг бүхий 9М38 пуужин сөнөөсөн гэж илтгэлд онцолжээ. НАЗ-ийн мэдээгээр, пуужингийн дэлбэрэлт онгоцны нисэгч нарын бүхээгийн зүүн талд гарч бүтцийн эвдрэлд хүргэсний улмаас онгоц агаарт задрач Украины зүүн хэсгийн 15 км-ийн тойрогтой районд түүний хэсгүүд цацагдан унасан ажээ.

 

"Украины зүүн хэсгийн 320 кв. км талбайтай нутаг дэвсгэрийн аль нэг цэгээс буудсан “Бук” цогцолборын 9М38 пуужингийн 9Н314M цэнэг агаарын хөлгийг сүйрүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Пуужин нисэгч нарын бүхээгийн зүүн дээд талд дэлбэрсэн” гэж Яустра хэлэв. "Пуужин дэлбэрэхэд багийн гурван нисгэгч тэр даруй амиа алдсан ба онгоц шууд задарсан. Онгоцны хэсгүүд 50 кв.км талбайтай газар нутагт унасан. Онгоцонд явсан 298 зорчигч бүгд амь үрэгдсэн” хэмээн тэр нэмэн тодруулав. Ийнхүү, дэлбэрэлт нисгэгчдийн бүхээг дотор болсон гэх өмнө гарч байсан хувилбар үгүйсгэгдлээ. Пуужинг харвасан цэгийг тогтоох цаашдын мөрдөн байцаалт шаардлагатайг тэр тэмдэглээд “энэ ажил нь НАЗ-ийн хүрээнээс хальсан хэрэг” гэж Яустра онцлон тэмдэглэжээ.

 

"Украин агаарын орон зайгаа цагаа олж хаагаагүй"

 

“Украины зүүн өмнөд хэсгийн агаарын орон зайг урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон хаах ёстой байсан юм. Гэтэл үүнийг Украины нисэхийн удирдлага хийгээгүй” гэж илтгэлийг танилцуулж байхдаа Яустра мэдэгдэв.

 

Харин зүүн Украин дээгүүр онгоц нь нисч байсан нисэхийн компаниуд агаарын орон зайг аюулгүй гэж үзэж байжээ. “Энэ район дээгүүр нисч байсан 61 оператор тэр орон зайг аюулгүй гэж тооцож байлаа. Иргэний агаарын тээврийн онгоцуудад аюултай байсан гэж тэд бодоогүй юм” гэж Яустра тэмдэглэв. “Агаарын орон зайг хаагдтал, ослын тэр өдөр 160 нислэг районд дээгүүр хийгдсэн байв. Нислэгийг хийлгэсэн орныхоо хувьд Нидерланд нь "Malaysia Airlines" эсвэл KLM компаниудтай нислэгийн чиглэлийн талаар зөвлөлдөх хариуцлагыг гаргасангүй” гэж Яустра мэдэгдлээ.

 

Оросын талын тайлбарууд илтгэлийг бэлтгэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан. НАЗ Оросын талын тайлбар, мөрдөн байцаалтад оролцогч орнуудын санал зэргийг илтгэлд тусгагдсан гэдгийг тэр тэмдэглэв. Харин илтгэлээ танилцуулсан талаар Яустра парламентад мэдээлэл хийхдээ онгоцыг сөнөөсөн пуужинг сайн дурынхны хяналтад байсан нутгаас харвасан гэж хэлсэн байлаа. Энэ район хил нь хувиралтай байдаг нутаг гэхдээ Оросын талыг баригчид хяналтдаа авсан хэсэг хэмээн тэр хэлжээ.

 

Нидерландын прокурорын газар: Мөрдөн байцаалт онгоцны сүйрлийн сэжигтнүүдийг тогтоосон

 

EPA/ROBIN VAN LONKHUIJSEN

 

Малайзийн Boeing онгоцны сүйрэлд хамаатай байж болох хүмүүсийг мөрдөн ба байцаалт тогтоосон гэж Нидерландын прокурорын тараасан мэдээлэлд өгүүлжээ.

 

"Одоо эрүүгийн мөрдөн байцаалтын үр дүн нь Нидерландын Аюулгүйн зөвлөлийн хийсэн дүгнэлтийн чиглэлийн дагуу хаанаас пуужинг харвасаныг тогтооход чиглэгдсэн бөгөөд энэ хэрэгт чухал мөн мөрдөн байцаагчдын сонирхлыг татсан тодорхой хүмүүс тэдний хараанд орж ирсэн” хэмээн уг мэдэгдэлд өгүүлжээ. Эрүүгийн шүүх эцсийн дүнд "Бук" ЗПЦ зэвсэг болгон ашиглагдсан гэдгийг батлах ёстой ба сэжигтэн байж болох хүмүүстэй холбоо тогтоох шаардлагатай. Мөрдөн байцаалт нь зэвсэгт сөргөлдөөнтэй ээдрээтэй нөхцөлд явагдаж байна гэж уг мэдэгдэлд өгүүлжээ. Мөрдөн байцаалт үргэлж байгаа бөгөөд 2016 онд бүрэн хэмжээгээр үргэлжлэнэ гэсэн хүлээлттэй байгааг прокурор мэдээлжээ.

 

Нидерландын Ерөнхий сайд хамтран ажиллахыг Орост уриалав

 

Нидерландын ерөнхий сайд Марк Рютте Гаага хотноо мэдэгдэхдээ Малайзийн Boeing онгоцны сүйрлийн учир байдлыг тогтоох эрүүгийн хэрэгт бүрэн хэмжээгээр хамтран ажиллахыг Орост уриалсан байна. Энэ эмгэнэлт хэрэг нь хор орны харилцаанд “асар их нөлөө үзүүлж байна” гэж тэр хэлээд Орос сүйрлийн илтгэлд хүндэтгэлтэй хандан хамтран ажиллах хэрэгтэй байна гэж ерөнхий сайд онцлов. Илтгэл нь эрүүгийн хэргийн “чухал хэсэг, энэ хэрэгт хамаатай хүмүүс шийтгэлгүй өнгөрөхийн эсрэг бид боломжийн бүх зүйлийг хийх ёстой хэмээн Рютте хэлжээ.

 

"Алмаз-Антей" концерний дүгнэлт

 

Мягмар гаригт Оросын "Алмаз-Антей" концерн өөрсдийн мөрдөн байцаалтын биетээр хийсэн туршилтын дүнг гарган Boeing онгоцыг ослын өдөр Украины хүчнийхний хяналтад байсан Зарощенское сурингийн орчмоос “Бук” ЗПЦ-н пуужингаар буудан сөнөөсөн гэв. Үүний зэрэгцээ концерний шинжээчид 9М38 гэх пуужингийн эртний загварыг хэрэглэсэн гэв. Энэ пуужингийн үйлдвэрлэл 1986 онд зогссон бөгөөд Оросын армийн зэвсэглэлээс гаргасан гэнэ.

 

"Алмаз-Антей" ба Нидерландын дүгнэлтийн ялгаа

 

© AP Photo/Peter Dejong

 

2015 оны аравдугаар сарын 13-нд Нидерландын Аюулгүйн зөвлөл (НАЗ) Малайзийн Boeing 777 онгоцны сүйрлийн талаарх дүгнэлтийн илтгэлийг танилцууллаа. Үүнээс хэдхэн цагийн өмнө нисэхийн түүхэн дэх 10 том ослын нэгийн өөрсдийн мөрдөн байцаалтын дүнг Оросын "Алмаз-Антей" концерн танилцуулсан байлаа. Хоёр талын дүгнэлтүүдийн гол харьцуулалт ямар байв.

 

Boeing-гийг ямар зэвсгээр сөнөөв

 

  • Нидерландын АЗ: онгоц унасан шалтгаан нь “Бук” пуужингийн цогцолборын пуужин байв. Танилцуулагдсан илтгэлд уг онгоцыг 9Н314M цэнэг бүхий 9М38 пуужин сөнөөсөн гэж онцлов. НАЗ-ийн мэдээгээр, пуужингийн дэлбэрэлт онгоцны нисэгч нарын бүхээгийн зүүн талд гарч бүтцийн эвдрэлд хүргэсний улмаас онгоц агаарт задрач Украины зүүн хэсгийн 15 км-ийн тойрогтой районд түүний хэсгүүд цацагдан унасан ажээ.

 

  • "Алмаз-Антей": агаарын хөлгийг Оросын зэвсэглэлээс аль эрт гаргасан пуужингаар Украины цэргийнхний хяналтын нутгаас буудан сөнөөсөн. Биет туршилтийн үр дүнд хэрэв уг онгоцыг "Бук-М1" цогцолборын пуужингаар сөнөөсөн бол тэр нь зөвхөн 9М38 пуужин болох юм” гэж "Алмаз-Антей" концерний ерөнхий захирал Ян Новиков сэтгүүлчдэд мэдээлэв.

 

Пуужинг хөөргөсөн район

 

  • Нидерландын АЗ: комисс яг хаанаас буудсаныг тогтоож чадсангүй. Зүүн Украины 320 кв.м талбайтай нутаг дэвсгэрээс харавсан пуужингаар онгоц сөнөөгдсөн гэж мөрдөн байцаалт тогтоолоо.

 

  • "Алмаз-Антей": биет туршилт нь өмнө концерний гаргаж байсан Донецк мужийн Зарощенское суурины орчмоос пуужинг харавсан гэх таамаглалыг баталж байна.

 

Украины хариуцлага

 

  • Нидерландын АЗ: 2014 оны зун байлдаан явагдаж байсан Украины зүүн өмнөд нутгийн агаарын орон зайг ““Украины зүүн өмнөд хэсгийн агаарын орон зайг урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон хаах ёстой байсан юм. Гэтэл үүнийг Украины нисэхийн удирдлага хийгээгүй”

 

  • "Алмаз-Антей": пуужинг харавсан байж болох Зарошенское сууриныг ослын өдөр Украины хүчнийхэн хянаж байсан.

 

Мөрдөн байцаалт дахь Оросын үүрэг

 

  • Нидерландын АЗ: Оросын талын тайлбарууд илтгэлийг бэлтгэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан. НАЗ оросын талын тайлбар, мөрдөн байцаалтад оролцогч орнуудын санал зэргийг илтгэлд тусгагдсан.

 

  • "Алмаз-Антей": биет туршилтын эхний шатны мэдээллийг наймдугаар сарын эхээр комисст хүргүүлсэн. “ Бид туршилтын аргачлал, хөтөлбөрийг хүргүүлэх санал тавьсанд “их баярлалаа” гээд л үүгээр төгссөн юм “ хэмээн "Алмаз-Антей" концерний ерөнхий зохион бүтээгчийн зөвлөх Михаил Малышевский хэлэв. ОХУ-ын төлөөлөгчид мөрдөн байцаалт хэрхэн явагдаж байгаа талаар дургүйцлээ илэрхийлэн Оросын талын өгсөн мэдээллийг үл тоож байгааг нэг биш удаа хэлж байв.

 

Украинд Boeing сүйрсэн тухайд

 

Амстердамааас (Нидерланд) Куала- Лумпурын (Малайзи) чиглэлд MH17 нислэгийг хийж байсан "Малайзийн нисэхийн" (Malaysia Airlines) компанийн зорчигч тээврийн Boeing 777-200ER онгоц Донецк мужийн зүүн хэсэгт 2014 оны долдугаар сарын 14-нд сүйрсэн юм. Онгоцонд явсан 10 улсын иргэд болох 283 зорчигч, багийн 15 гишүүн бүгд амь үрэгдсэн байлаа. Ослын шалтгаанд агаарын хөлгийг “газар-агаар”, “агаар-агаар” ангиллын пуужингаар сөнөөсөн гэх хувилбарууд яригдаж байсан юм.

 

Украины эрх баригчид өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын төлөөлөгчид болсон хэрэг явдалд бие биенээ буруутгасан байлаа. Долдугаар сарын 21-ний өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл бүх талын бие даасан мөрдөн байцаалт явуулахыг шаардсан байлаа. ОХУ-ын төлөөлөгчид мөрдөн байцаалт хэрхэн явагдаж байгаа талаар дургүйцлээ илэрхийлэн Оросын талын өгсөн мэдээллийг үл тоож байгааг нэг биш удаа хэлж байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж