Марлон Жеймс
Фото:: Neil Hall / Reuters
Британийн уран зохиолын 2015 оны "The Man Booker Prize" гэх нэр хүндтэй шагналыг “Долоон аллагын богино түүх” ( A Brief History of Seven Killings) зохиолыг бичсэн Ямайкийн зохиолч Марлон Жеймст олгожээ. Өдгөө 44 настай Марлон Жеймс одоо АНУ-д амьдардаг бөгөөд энэ шагналыг хүртсэн анхны ямайк хүн болов. Мөн тэрээр 50 мянган фунт стерлингийн мөнгөн шагналыг гарджээ.
“Долоон аллагын богино түүх” ном нь Ямайкын алдарт дуучин Боб Марлийг 1976 онд хөнөөсөн тухай зохиомол түүх юм. Уг ном 600 гаруй хуудастай хэвлэгдэж байжээ.
Сонирхуулахад, Букерийн шагналыг 1968 онд бий болгожээ. Ном нь Их Британид хэвлэгдсэн, англи хэлээр бичдэг ямар ч зохиолч уг шагналын эзэн болох боломжтой юм. Өмнө нь буюу 2014 он хүртэл энэ шагналыг Их Британи, Ирланд ба Британийн хамтын нийгэмлэгийн орнуудын зохиолч нарт олгож иржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР