Донецк орчимд ангийн удирдагч амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Донецк орчимд ангийн удирдагч амь үрэгджээ

Украины хүчнийхэн.

Фото: Валентин Огиренко / Reuters

 

Террорын эсрэг ажиллагааны нэгэн ангийн дарга Донецк орчимд амь үрэгдсэн талаар "112 Украина" телевизээр Украины үндсэрхэг үзэлтнүүдийн сумангийн дарга Николай Коханивский мэдэгдэв. Бутовка уурхайг буудах үеэр буюу аравдугаар сарын 12-нд уг үйл явдал болжээ. “Өнөөдөр биднийг буудлаа, сайн дурын ангийн дарга амь үрэгдэж, хоёр хүн шархадлаа” гэж тэрбээр хэлсэн байна.

 

Коханивский мэдэгдэхдээ, "Цэргийн прокурор, мөрдөх алба, сөрөг тагнуулынхан гал нээвэл цэргүүдийг шийтгэдэг. Гал нээхгүй бол тэд өөрсдөө амиа алддаг” гэдгийг онцолжээ.

 

Есдүгээр сарын эхнээс Украины зүүн хэсэгт Минскийн тохиролцооны дагуу галын шугамаас 100 миллиметрээс бага калибрийн зэвсгийг татаж эхэлсэн билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж