Аслан Байсултанов.
Фото: Виталий Белоусов / РИА Новости
ОХУ-ын Холбооны мөрдөх товчоо таслан зогсоосон террорын зорилгын талаар мэдээлэл хийлээ. Лефортовын шүүх хэргийн сэжигтэн Аслан Байсултановыг барьж саатуулах хугацааны талаар шийдвэр гаргах үеэр мөрдөн байцаалтын төлөөлөгч “Сирид Оросын явуулж буй ажиллагааг зогсоох, мөн засаг төрийн тогтворгүй байдлыг өдөөх үүднээс Москвагийн олон хүнтэй газар террорын ажиллагаа явуулах гэж байсан" хэмээн мэдэгджээ.
Сэжигтэн террор явуулах тушаалыг Грозный хотод Шамиль Черкизов гэгчээс аравдугаар сарын 3-нд авсан гэж мэдүүлсэн гэнэ. Тэсрэх бодисыг тэрбээр Чечениэс галт тэргээр ирэхдээ авчирчээ. Аслан Байсултанов хэрэг үйлдсэнээ үгүйсгээгүй бөгөөд өөр гурван хэрэгтэнг авчирч, тэднийг баривчлуулах хүсэлтийг мөрдөн байцаалтын явцад гаргасан байна. Лефортовын шүүх сэжигтнүүдийг арванхоёрдугаар сарын 12 хүртэл баривчлан хорих шийдвэр гаргажээ.
Энэ хэрэгт холбогдуулан 12 хүнийг баривчилсан тухай Үндэсний террорын эсрэг хороо Нальчик хотод хуралдах үеэр Холбооны мөрдөх товчооны дарга Александр Бортников мэдэгджээ. Сэжигтнүүд Сирид Оросын ажиллагаа эхлэхээс өмнө буцаж ирцгээсэн байв. Тэд бүгд Оросын иргэн байсан бөгөөд зарим нь Сири дэх “Исламын улс” бүлгийн хээрийн лагерьт байлдааны бэлтгэл хийсэн хүмүүс байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР