Ноён Райнхольд Ёостыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Ноён Райнхольд Ёостыг хүлээн авч уулзлаа

Өчигдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ХБНГУ-ын Заарланд мужийн Байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын болон Хууль зүйн сайд ноён Райнхольд Ёост болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Герхард Тийдеманн, ХБНГУ-ын Элчин сайдын яамны хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга, доктор Кристиан Гласс нарыг төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Талууд уулзалтаар олон чухал асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд ноён Райнхольд Ёост хэлэхдээ:

Заарланд муж нь Монгол улстай нүүрсний олборлолт, байгалийн нөхөн сэргээлтээр холбогдож байна. Би Герман Монголын хамтарсан шинжлэх ухааны их сургуультай уулзаад ирсэн. Уг сургуультай хамтран ажиллаж, дээж өгч судалгаа шинжилгээ хийлгэх, мэргэжилтэн бэлтгэх бүрэн боломж байгаа талаар дурдсан бөгөөд:

– Хөдөлмөрийн аюулгүй байдал

– Уул уурхайн олборлолтыг хөгжүүлэх, ингэснээр байгаль орчноо хэрхэн хуучин төрхөнд нь аваачих

– Уул уурхайг дагаад байгаль орчин, хөрс, цаг агаар өөрчлөгдөнө. Тиймээс аж ахуй нэгжүүдийг байгаль хамгаалах ажилд хэрхэн татах зэрэг тодорхой ажлуудад хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийллээ.

Уг хүсэлтийг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ажил хэрэг болгох асуудалд онцгой анхаарч ажиллах болно хэмээн талархал илэрхийлээд:

Бидэнд Заарланд мужийн нүүрсний асуудлаар авч хэрэгжүүлсэн нөхөн сэргээлтийн туршлага чухал. Засгийн газрын болон нийгмийн бусад бүлэг хэсгүүдийг хамтын ажиллагаандаа оролцуулах хүсэлтэй байна. Уул уурхайг хөгжүүлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал нэн тэргүүний асуудал мөн.

Уул уурхайг байгальд ээлтэйгээр удаан хугацаанд хэрхэн хөгжүүлэх, мэргэшсэн боловсон хүчин бэлдэх, одоо байгаа мэргэжилтэн, компаниуд маань байгаль орчны хохирлын үнэлгээг бүрэн гаргаж чадахгүй байгаа тул үнэлгээний газруудаа мэргэшүүлэх гэх мэт тулгамдсан олон асуудал бий. Мөн манай улсын хувьд хэрхэн эдийн засгаа төрөжүүлэн хөгжүүлэх бэ?

Гэдэг асуудалд онцгой анхаарч байгаа бөгөөд дан ганц уул уурхайг хөгжүүлэх бус, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гээд төрөлжүүлэх шаардалагатай байгаа. Тиймээс бид аялал жуулчлалын сайн бүтээгэдэхүүн гаргах асуудалд ч хамтран ажиллахад бэлэн байна. Алтай таван богдоос олдсон Мөсөн хүний хэрэгсүүрийг танай улс сэргээн засварлаж өгсөн байгаа. Түүнийг аялал жуулчлалын идэвхитэй улиралд олон нийтийн хүртээл болгох асуудлаар холбогдох албаны хүмүүстэй ярилцах болно хэмээсэн юм.

Үүний хариуд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Герхард Тийдеманн: Бид мөсөн хүний асуудалд хамтран ажиллахад бэлэн байна хэмээв.

Эх сурвалж: www.sonin.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж