Иерусалим, Раанан хотуудад гарсан цуврал аллагын үеэр наад зах нь гурван хүн амиа алдаж, хориод хүн шархадсан талаар "The Haaretz" сонин мэдээлжээ. Иерусалимд хоёр этгээд автобусны зорчигчдод халдсан бөгөөд нэг нь хүмүүсийг хутгалж, нөгөө нь зорчигчид руу буудсан байна. Энэ үеэр Цагдаагийн ажилтны нэг нь амь үрэгдэж, нөгөө нь хүндээр шархаджээ. Мөн зорчигдоос 16 хүн шархадсан байна.
Тус хотод гарсан өөр нэг халдлагын үеэр гэмт хэрэгтэн машинаар олон хүмүүсийг дайрч, дараа нь тэдэн рүү хутга барин халджээ. Энэ үеэр нэг хүн амиа алдаж, хоёр хүн хүнд шархадсан байна. Цагдаагийнхан эл үймээний үеэр гэмт этгээдийг устгажээ. Раанан хотод болсон халдлагын үеэр нэг израиль шархадсан байна.
Иерусалим, Иордан голын баруун эрэгт байдал хурцатсаны улмаас палестинчуудын террор үргэлжилсээр байна. Аравдугаар сарын 5-нд Израилийн цэргийнхэн хоёр палестин залууг буудан хөнөөсөн бол үүнээс хоёр хоногийн өмнө хутгаар зэвсэглэсэн хоёр палестин таван израильд халдаж, хоёрыг нь хөнөөсөн. “Исламын жихад” бүлэг энэ хэргийн хариуцлагыг өөртөө авсан бөгөөд тэд палестинчуудад хандан хутга мэстэй хүн бүр израильчуудын эсрэг террор хийхийг уриалсан байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ