Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Монголчууд
“Женко” гэдэг ганц­хан үгийг сонссон даруйдаа УИХ-ын гишүүн, Зам,
тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын тухай боддог гэвэл
худлаа болохгүй. Хий­сэн, бүтээсэн хийгээд хэлж, ярих нь ямагт олны
анхааралд бай­даг түүний тухайд сүүлийн үед бизне­сийн намтраас илүүтэй
улс төрийн байр сууриараа олны дунд онцгойрох нь бий.

Учир нь
Монголын үндэсний хө­рөн­гө оруулагчдын манлайд бичигд­дэг алдар нэр нь
хамтарсан Засгийн газрын нөлөө бүхий сайд гэдгээр баяжаад удаж буй.
Улмаар энэ цаг үеийн хамгийн том бүтээн байгуулалтын салбарыг удирддаг
учир зөвхөн монгол­чууд  бус, гадаа­дын хөрөн­гө оруулагчид ч түүний
үгийг анхааралтай сонсч буй нь тодорхой. Сая­хан гэхэд тэрбээр
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаар
“Эдийн засгийн тусгаар тогтнол байхгүй” гэдгийг ойлгуулсан. Ярьдаг сэдэв
маань жижигхэн, бод­дог хийдэг маань бүр жижигхэн гэд­гийг ойлгуулсан
айлчлал боллоо” хэмээн дүгнэв.

Энэ нь “Оростой ойр түншилж,
Оросын эрх ашгийг Монголын эрх ашгаас дээгүүр тавих вий” гэсэн олон
нийтийн хардлагад бас ч гэж нааштай уур амьсгалыг авчирсан гэж болно.
Түүнчлэн гүйцэтгэх засаг­лалын бусад гишүүний талаар “Дандаа л гадаадад
айхтар сур­гууль төгссөн, мэдлэг чадвар нь дэндчихсэн, боловсрол
өндөрдсөн гэсэн хүмүүс байгаад байдаг ш дээ” гэж хэлсэн нь хэлэх гэсэн
үгээ хэлж чадах нэгэн гэдгийг нь батлав. Үүгээ­рээ тэрбээр бизнесийн
салбарт гарга­сан амжилтаасаа илүү улс төрийн талбарт илэрхийлж буй байр
сууриараа зангарагтай улстөрчийн эгнээнд аль хэдийнэ шилжсэнээ бататгаж
өгөв бололтой.

Г.Отгонжаргал

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж