Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Монголчууд “Женко” гэдэг ганц­хан үгийг сонссон даруйдаа УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын тухай боддог гэвэл худлаа болохгүй. Хий­сэн, бүтээсэн хийгээд хэлж, ярих нь ямагт олны анхааралд бай­даг түүний тухайд сүүлийн үед бизне­сийн намтраас илүүтэй улс төрийн байр сууриараа олны дунд онцгойрох нь бий.

Учир нь Монголын үндэсний хө­рөн­гө оруулагчдын манлайд бичигд­дэг алдар нэр нь хамтарсан Засгийн газрын нөлөө бүхий сайд гэдгээр баяжаад удаж буй. Улмаар энэ цаг үеийн хамгийн том бүтээн байгуулалтын салбарыг удирддаг учир зөвхөн монгол­чууд  бус, гадаа­дын хөрөн­гө оруулагчид ч түүний үгийг анхааралтай сонсч буй нь тодорхой. Сая­хан гэхэд тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаар “Эдийн засгийн тусгаар тогтнол байхгүй” гэдгийг ойлгуулсан. Ярьдаг сэдэв маань жижигхэн, бод­дог хийдэг маань бүр жижигхэн гэд­гийг ойлгуулсан айлчлал боллоо” хэмээн дүгнэв.

Энэ нь “Оростой ойр түншилж, Оросын эрх ашгийг Монголын эрх ашгаас дээгүүр тавих вий” гэсэн олон нийтийн хардлагад бас ч гэж нааштай уур амьсгалыг авчирсан гэж болно. Түүнчлэн гүйцэтгэх засаг­лалын бусад гишүүний талаар “Дандаа л гадаадад айхтар сур­гууль төгссөн, мэдлэг чадвар нь дэндчихсэн, боловсрол өндөрдсөн гэсэн хүмүүс байгаад байдаг ш дээ” гэж хэлсэн нь хэлэх гэсэн үгээ хэлж чадах нэгэн гэдгийг нь батлав. Үүгээ­рээ тэрбээр бизнесийн салбарт гарга­сан амжилтаасаа илүү улс төрийн талбарт илэрхийлж буй байр сууриараа зангарагтай улстөрчийн эгнээнд аль хэдийнэ шилжсэнээ бататгаж өгөв бололтой.

Г.Отгонжаргал

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж