
Учир нь Монголын үндэсний хөрөнгө оруулагчдын манлайд бичигддэг алдар нэр нь хамтарсан Засгийн газрын нөлөө бүхий сайд гэдгээр баяжаад удаж буй. Улмаар энэ цаг үеийн хамгийн том бүтээн байгуулалтын салбарыг удирддаг учир зөвхөн монголчууд бус, гадаадын хөрөнгө оруулагчид ч түүний үгийг анхааралтай сонсч буй нь тодорхой. Саяхан гэхэд тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаар “Эдийн засгийн тусгаар тогтнол байхгүй” гэдгийг ойлгуулсан. Ярьдаг сэдэв маань жижигхэн, боддог хийдэг маань бүр жижигхэн гэдгийг ойлгуулсан айлчлал боллоо” хэмээн дүгнэв.
Энэ нь “Оростой ойр түншилж, Оросын эрх ашгийг Монголын эрх ашгаас дээгүүр тавих вий” гэсэн олон нийтийн хардлагад бас ч гэж нааштай уур амьсгалыг авчирсан гэж болно. Түүнчлэн гүйцэтгэх засаглалын бусад гишүүний талаар “Дандаа л гадаадад айхтар сургууль төгссөн, мэдлэг чадвар нь дэндчихсэн, боловсрол өндөрдсөн гэсэн хүмүүс байгаад байдаг ш дээ” гэж хэлсэн нь хэлэх гэсэн үгээ хэлж чадах нэгэн гэдгийг нь батлав. Үүгээрээ тэрбээр бизнесийн салбарт гаргасан амжилтаасаа илүү улс төрийн талбарт илэрхийлж буй байр сууриараа зангарагтай улстөрчийн эгнээнд аль хэдийнэ шилжсэнээ бататгаж өгөв бололтой.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин