Хөвсгөл аймагт боом гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт боом гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд малын гоц халдварт боом өвчин гарч, хоёр үхэр үхсэн байна. Аймгийн мал эмнэлэгийн лаборторт хийсэн шинжилгээгээр иргэн С, Б нарын үхэрнээс боом өвчин гарсан болох нь батлагджээ. Хөвсгөл аймгийн засаг даргын захирамжаар энэ сарын 12-ноос эхлэн 14 хоногийн хугацаатай халдварын бүс нутагт хорио тогтоогоод байгаан байна. Чандмань-Өндөр сумын төвийн малтай иргэдийн 750 үхэрт урьдчилан сэргийлэх вакцин хийж, үхсэн 2 үхрийн сэг зэмийг булж устган ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Байнгын хяналтын цэгийг байгуулан ажиллаж байна. Мөн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг “Дунд хоолой гэдэг газарт галзуу өвчин гарсантай холбогдуулан тухайн орон нутгийн Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж