Баянхонгорт барилгын лаборатори байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Баянхонгорт барилгын лаборатори байгуулав

Баянхонгор аймагт социализмын үед барилгын материалын үйлдвэр ажиллаж, бүтээгдэхүүнээ зэргэлдээх аймгуудад нийлүүлдэг байжээ. Тэр цагаас уламжлагдан ирсэн барилгийн материал үйлдвэрлэх санал санаачилга энэ аймагт их байдаг байна. Одоогоор аймгийн төвд энэ чиглэлээр үйл ажиллагааа эрхэлж буй 10 гаруй үйлдвэр, цех байна.

Стандартчилал хэмжилзүйн хэлтэс нь аймгийнхаа Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл зэрэгт барилгын лаборатори байгуулах заалтыг шинээр тусгуулан хөөцөлдсөний дүнд энэ ажил биеллээ олж орон нутгийн төсвөөр боломжийн сайхан лабораторийн багажуудыг авчээ.

Энэхүү ажлыг дэмжин УИХ-ын гишүүн, ЗБАЖЯ-ны сайд Х.Баттулга шинжилгээний хамгийн их ач холбогдолтой эвдэх аргын прээсийг тус байгууллагад нийлүүлэхээр болсон байна. Тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын тендерт нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Азийн мөнгөн булаг” компани шалгарч, 17 нэрийн багаж тоног төхөөрөмжийг нийлүүлж, тус хэлтсийн шинжээч, сорилтын инженер, лаборант нарт 14 хоногийн сургалтыг барилга архитектор корпораци  дээрээ хийж  байна.

Стандартчилал хэмжил зүйн хэлтэст шинээр лаборатори байгуулсанаар баригдаж буй барилгын карказан цутгамалууд, болок тоосго замын хавтан, бетонон хийцүүдийн бат бөх чанар, цементийн идэвхижил, барьцалдах чанар, бетоны аргуун чанар, агсаасан нягтыг тодорхойлох, хайрга дайрганы бутрамтгай байдал, материалын ширхэгийн бүрэлдүүн, нунтаглалын зэрэг, агаарын агууламж, арматурын байршил, гулзайлт зэрэг 20 гаруй шинжилгээг хийх бололцоотой болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж