Хятадын экспорт буурч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Хятадын экспорт буурч эхэлжээ

Хятадын экспортын бараа нийлүүлэлтийн хэмжээ өнгөрсөн тавдугаар сард буурсан үзүүлэлт гарсныг эдийн засагчид тус улсын гол гол зах зээлийн эрэлт хэрэгцээ буурч байгаагаар тайлбарлаж байна.

Гэсэн ч эх газрын экспортын ачаа тээвэр өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 19.4 хувиар өссөн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад адил байсныг Хятадын гаалийн газраас явуулсан судалгаа харуулжээ.

Гэвч  тус улсын өнгөрсөн жилийн экспортын барааны  эргэлт 30 хувийн өсөлтөөс эрс буурсан ажээ. Нөгөөтэйгүүр гадаад худалдааны 13.1 тэрбумын илүүдэлтэй тус улсын импортын хэмжээ 28.4 хувиар өссөн байна. Харин эдийн засагчид Хятадын гадаад худалдааны илүүдэл 18.6 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан юм. Улам бүр хүчирхэгжиж буй Хятадын гадаад худалдааны илүүдэл дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тогтворгүй нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид үзэж байгаа юм.

"Экспортын гол үзүүлэлтүүд дэлхийн эдийн засгийн сэргэлт тогтворгүйжих хандлагатай байгааг харуулж байна” гэж Шанхайн худалдааны “Хуатай” группийн захирал Шен Ёнг ярьжээ.  Мөн Хятадын “Citigroup” тус улсын худалдааны хэмжээ цаашид ч буурна гэж таамаглаж буй ажээ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж