Монголын залуучуудын холбооны дэргэдэх Барилгачин залуучуудын холбоо “Хямралыг хямраацгаая” уриан дор залуу гэр бүлийг орон сууцжуулах аян өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, МЗХ- ны Орон сууцны байнгын хороо хамтран,энэ сарын 23-25-нд шинэ орон сууцны “Үнэ тохиролцох экспо”-г “Аса” циркт зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр залуу гэр бүлд хөнгөлөлттэй үнээр орон сууц борлуулах аж. Мөн борлуулагч талтай үнэ тохирч болох төдийгүй нийт төлбөрийн 10 хувийг урьдчилан төлөөд орон сууц авах боломж олгох гэнэ.
Г.ТУУЛ