Цагаан гурилаас татгалзаж чадвал хүссэн жиндээ хүрнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

Цагаан гурилаас татгалзаж чадвал хүссэн жиндээ хүрнэ

Охид, бүсгүйчүүдийн маань сайн мэдэх Fitness miss Намуунтай ярилцлаа. Түүний гоолиг сайхан биений нууцаар бүгдээрээ хамт аялцгаая.


-Сайн байна уу? Таниас үлгэр жишээ авдаг зөндөө охид бүсгүйчүүд байдаг шүү дээ. Тэдэндээ зориулж хэрхэн ийм сайхан биетэй болсон нууцаасаа хуваалцаач?

-Би бага наснаасаа л спортоор хичээллэж эрүүл амьдралын хэв маягийг өөртөө төлөвшүүлсэн. Сүүлийн 5 жил фитнэсийн багшаар ажиллаж мөн тэмцээн уралдаануудад амжилттай оролцож ирсэн.

-Дасгалаа хэрхэн хуваарилж , ямар ямар дасгалууд хийдэг вэ?

-Ихэнх үед 7 хоногийн 5 өдөр хөнгөн бэлтгэл хийдэг. Гүйлтийн зам дээр алхдаг. Мөн бүлчингуудыг чангалах дасгал хийнэ, тэр дундаа хэвлийн дасгалыг түлхүү хийдэг. Учир нь хүүхэд гаргаснаас хойш хэвлийн хэсгийн булчин амархан суларчихдаг болохоор тогтмол дасгалаа хийж байж чанга хэвээр нь хадгалдаг. Тэмцээний үед 7 хоногийн 6 өдөр, өдөрт 2 удаа эрчимжүүлсэн бэлтгэл хийж хажуугаар нь хоолны дэглэм барьдаг. Мөн ажил гэрийн хооронд дугуй маш их унадаг. Дугуй унах нь илүүдэл жин нэмэхээс баталгаатай хамгаалдаг.

-Тэгвэл та өдөртөө хэрхэн хооллодог вэ? Ер нь турахыг хүсэж буй охид маань юу идвэл зүгээр юм болоо?

-Тэмцээний үед л нарийн хоолны дэглэм барьдаг болохоос бусад үед бол жирийн хоол хүнс хэрэглэдэг. Гэхдээ амьтны гаралтай өөх тос хэрэглэдэггүй. Мөн цагаан гурилан бүтээгдэхүүн маш бага хэрэглэдэг. Хоолондоо аль болох бараан мах чанаж, жигнэж хэрэглэдэг. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэдэг. Хэт их өлсөхгүй, ойрхон ойрхон бага багахан хооллохыг илүүд үздэг.

-Тэгвэл охид, бүсгүйчүүд бид жингээ байнга нэг хэвэнд нь хадгалахын тулд ямар хүнсийг хоолныхоо жагсаалтаас хасах хэрэгтэй юм бол. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Өмнөх асуултанд хэлснээр амьтны гаралтай өөх тос, цагаан гурилан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал сайн. Шарсан болон хуурсан хоол идэхгүй байх хэрэгтэй.  Хүнсэндээ давс, сахарын хэрэглээг хязгаарла. Мэдээж,чихэр, шоколад, зайрмаг, кекс гэх мэт амттангуудыг хязгаартай хэрэглэх хэрэгтэй. Гадуур, тэр тусмаа түргэн хоолны газруудаар үйлчлүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ус маш сайн уух нь чухал. Ус ууснаар бодисын солилцоо сайжрахаас гадна, ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирч арьс өнгөлөг цэвэрхэн болно. Бас тарихны цусан хангамж сайжирч бодож сэтгэх хурд нэмэгддэг. Хийжүүлсэн ундааг маш бага хэмжээгээр хэрэглээрэй.

-Энэ сайхан бие галбирыг цогцлооход их л тэвчээр сургуулилт орсон нь тодорхой. Хэрхэн өөрийгөө зоригжуулж, шантраад суусан үедээ эргээд босдог вэ?

-Байнгын дасгал сургуулилтын үр дүн нүдэн дээр л мэдрэгддэг. Харсаар байтал өөрчлөгдөж сайжирч байгаагаа мэдрэх үед өөрийн эрхгүй л урам зориг авна. Ер нь бол маш хөнгөн хэлбэрээр шантардаг. Бүр больё гэж бодожбайгаагүй. Хүнд хэцүү бэлтгэл, нарийн хоолны дэглэмтэй үед шантарч ядрах үе гардаг ч энэ бүгдийнхээ үр дүнг үзэхийн тулд өөрөө өөртөө "Чи чадна, чадсаар ч ирсэн шүү дээ" гэж хэлээд л өөрийгөөз оригжуулдаг даа.

-Ярилцахад таатай байлаа. Баярлалаа

-Надад ч гэсэн сайхан байлаа Монголжингоодоо баярлалаа.

Эх сурвалж: www.mongoljingoo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж