Үнэртний мастер болох мэргэжлийг хэрхэн эзэмшдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

Үнэртний мастер болох мэргэжлийг хэрхэн эзэмшдэг вэ?

Ochko's Hobby Page

Үнэртний мастер болох мэргэжил, боловсролыг хэрхэн эзэмшдэг вэ?

Найзуудаа би ѳнѳѳдѳр та бүхэндээ сүрчиг бүтээдэг мэргэжилтнүүд болох үнэртний мастерийн мэргэжлийн боловсролыг орчин цагт хэрхэн олдог талаар ѳѳрийн олж мэдсэнээ хуваалцъя. Юуны ѳмнѳ би англиар "Perfumer", францаар "Parfumeur" гэсэн нэр томьёог Монголоор үнэртний мастер гэж нэрлэж байгааг анхаараарай. Зарим хүмүүс мѳн үнэртэн бүтээгч гэдэг. Мѳн англи, францаар мастеруудийг "Nose", "Nez" буюу "Хамар" ч гэж нэрлэх нь бий.

Үнэртний мастерийн мэргэжил бол хүн тѳрѳлхтѳний хамгийн анхны мэргэжлүүдийн нэг юм. Эртний Египт, Энэтхэг гүрнүүдэд 4000 – 5000 жилийн ѳмнѳ гэхэд үнэртэн бүтээдэг мастерууд байсан тухай түүхийн эх сурвалжуудад ѳгүүлдэг байна.

Гэсэн хэдий ч яг ѳнѳѳдѳр энэхүү мэргэжил эзэших явц нь туйлын ѳвѳрмѳц юм. Дэлгэрүүлбэл бусад ердийн мэргэжил шиг хүн дунд боловсрол эзэмшсэний дараа хүссэн сургуульдаа шалгалт ѳгѳѳд ордог шиг үнэртний мастер бэлтгэдэг сургуульд орох боломжгүй гэсэн үг. Орчин үед дэлхий дээр мастерийн мэргэжлийн боловсролыг олгодог маш цѳѳхѳн байгууллага байдаг. Тийм ч учраас эдгээр сургуулиудаас мѳн маш цѳѳн тооны мастер албан ёсны мэргэжлийн боловсрол эзэмшиж гарна. Жишээ нь яг ѳнѳѳдѳр сүрчигний мастераар ажиллаж байгаа хүний тоо сансрын нисгэгч нараасаа цѳѳн гэсэн статистик бий. Дэлхийн зах зээл дээр байгаа бүх л сүрчгийг ердѳѳ 200 – 300 хүн л бүтээдэг ба тэдгээрийн дундаас мэргэжлийн хамгийн ѳндѳр түвшинд хүрч олон улсын хэмжээнд хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн алдартай мастеруудын тоо гар хѳлийн 20 хуруунаас хэтрэхгүй гээд боддоо.

үргэлжлэл: Ochko's Hobby Page

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж