Амралтын өдрүүдэд 248 иргэн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд 248 иргэн эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн Цагдаагийн газарт өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт иргэд, байгууллагаас  698, ням гаригт 712 дуудлага иржээ. Тэдгээрийг нягталж, шалгахад 100 гаруй нь гэмт хэрэг байсан аж. Багцалбал амралтын хоёр хоногт нийслэлийн хэмжээнд хулгайн 16, танхайн 14, бусдын биед гэмтэл учруулсан дөрөв, зам тээврийн хэрэг 26, ослын шинжтэй 62 хэрэг бүртгэгдсэн байна. Үүний улмаас 19 хүн гэмтэж бэртэн, нэг хүн амиа алджээ. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 248 иргэн эрүүлжүүлэгджээ. Зарим гэмт хэргийг тодруулбал, Баянгол дүүргийн зургадугаар хороонд орших “Орхон” худалдааны төвд байрлах цайны газрын кассчин орлогын мөнгө хувьдаа ашиглаад байна гэсэн мэдээлэл  бямба гаригт 21.20 цагт нийслэлийн Цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан газар дээр нь очиж шалгахад, тус цайны газрын кассчин Ү тухайн өдрийнхөө орлогоос 54 мянган төгрөг авч нуусан байсныг илрүүлжээ. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд амьдардаг юм байна.

 Мөн Баянгол дүүргийн долдугаар хороонд орших “Боса” төвийн гадна зогсоолоос УБЕ 95-36 дугаартай хар хөх өнгийн “Тоёота РАВ-4” алдлаа гэж тус дүүргийн долдугаар хорооны оршин суугч З өргөдөл гаргасныг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэн авч, үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж