Хиллари Клинтон мэс засал хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон мэс засал хийлгэжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд оролцох эрмэлзэлтэй Хиллари Клинтон хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалд оржээ.

Зохиолч Эдвард Клейн ерөнхийлөгчид нэр дэвшигч 67 настай Хилларийн сайхан харагддаг нууцыг нээсэн байв.  Төрийн  том суудалд тэмүүлсэн эхнэрээ гоо сайхны мэс засалд орохыг түүний нөхөр Билл Клинтон шахжээ.

Билл шууд л эхнэртээ гоо сайхны мэс засал хийлгэх хэрэгтэй, чи өөрийн насандаа ихээхэн хөгшин харагдаж байна гэж хэлжээ. Эцэст нь Хиллари нөхрийнхөө хэлснийг хүлээн авсан гэнэ. Америкийн гоо сайхны шилдэг мэс засалчдын нэг түүнд үйлчилсэн ажээ.

Хацар, зовхи, дух, хүзүүний арьсны таталт, гоо сайхны тарилга зэргийг улстөрчийн  гэрт нь хийсэн гэж  зарим сайтууд мэдээлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж