Арлем Дезир
Европын холбоо Белорусийн эсрэг хориг арга хэмжээнийхээ үйл ажиллагааг дөрвөн сараар зогсоолоо.
Францын Гадаад хэргийн яамны Европын хэргийн асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Арлем Дезир зарласнаар, Европын холбооны зөвлөл дээрх шийдвэрийг гаргахдаа “Белорусийг тус холбоонд хүлээн авахын тулд ойртуулах зорилгоор биш харин бүс нутгийн тогтвортой байдлын төлөө түнш” гэсэн үндэслэлд тулгуурласан ажээ. Гэхдээ хоригийг дахиад хэзээ ч сэргээж болно гэв.
Европын холбооны хориг арга хэмжээг Белорусийн эсрэг 2006 онд авч Лукашенко зэргийн албан тушаалтнуудад тус холбооны нутаг дэвсгэрт орохыг хориглосон байлаа. Хожим хоригийг өргөсөн нь Лукашенкогийн дэглэм сөрөг хүчний эсрэг хэлмэгдүүлэлт явуулж, хүний эрхийг зөрчиж байна гэсэн шалтгаантай байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР