“A Sound”-ын “Зуун наст” цомог удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

“A Sound”-ын “Зуун наст” цомог удахгүй гарна

“Шал дэмий” дуугаараа Монголын рок попын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн “A Sound” хамтлагийн залуус шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэд хоёр дахь бие даасан “Зуун наст” хэмээх цомгоо удахгүй гаргах гэнэ. Шинэ цомгийн ажил одоогоор 90 хувьтай явж байгаа талаар хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн хэлсэн юм. Тус хамтлагийнхан саяхан алдарт “Битлз” хамтлагийн “While my guitar gently weeps” буюу “Гитарын минь уйлах дуу” хэмээн алдартай дууг эх хэл дээрээ хөрвүүлэн дуулж үзэгчдийн хүртээл болгоод байгаа аж. Сонирхуулахад “A Sound” хамтлагийн анхны бие даасан “Release” цомог одоо ч “Hi-Fi Records”-ын шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад бичигдсээр байгаа юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж