09:00 цагт: Шангри-Ла зочид буудалд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулах Герман-Монголын "Made in Germany“ бизнес өдрүүдийн нээлт болно.
09:00 цагт: Чингис зочид буудлын гурван давхрын хурлын танхимд "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн эхлэлийн семинар болно.
10:00 цагт: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нар Хавдар судлалын үндэсний төвд ажиллана.
10:00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хамтран зохион байгуулж буй “Усны засаглал” нэгдсэн илтгэлүүдийг толилуулна.
11:00 цагт: АН-ын байранд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Спортын төв ордон 4 давхарт Пауэрлифтингийн ДАШТ, ААШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид хэвлэлийн хурал зарлалаа.
11:30 цагт: "Монголньюс" мэдээллийн төвд Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөртэй холбогдуулан ОБЕГ, МУЗН хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
12:00 цагт: Улаанбатаар чуулгын байранд “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын хэвлэлийн хурал Нийслэлийн хийнэ.
12:00 цагт: "Монголньюс" мэдээллийн төвд Нэгэн цаг үед Монголын сонгодог урлагийн төлөөлөл болж явсан, СУИС-ийн дуулаачийн багш Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Балжиннямын Баттөрд туслах "Том Төрөөдөө урам хайрлая" тоглолтын хэвлэлийн хурал болно.