П.Дашийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

П.Дашийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гурван жилийн турш шалгаж буй Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Дашид холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Прокурорын газраас мөрдөн байцаалт явуулах шаардлагатай хэмээн дахин АТГ-т шилжүүлжээ. Хэдэн жилийн турш АТГ, нийслэлтийн прокурорын газар, шүүхийн дунд явж буй уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн буцаажээ. П.Даш ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа улсын нөөц бүрдүүлэлтэд 300 сая төгрөгийн хохирол учруулсан, зарим бараа материал, машин техникийг тендергүй авсан, холбогдох хууль дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн буруутгаж анхан болон давж заалдах шатны шүүхээс 4,6 жилийн хорих ял оноосон ч Дээд шүүхээс хууль буруу хэрэглэсэн гэж үзэн  2009 оны  тавдугаар сард нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байв.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж