Google мэдээллийн салбарт хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

Google мэдээллийн салбарт хүч үзнэ

“Google” компани хөдөлгөөнт төхөөрөмжөөр мэдээ, нийтлэлийг хэрэглэгчдэд хялбар замаар хүргэх платформ хөгжүүлж байгаагаа мэдэгдлээ. “Google”-ийн "Accelerated Mobile Pages" буюу “AMP” төсөл нь нийтлэлийг нээхийн тулд хэрэглэгчид хүлээдэг байсныг болиулж, шууд нээгддэг болгоход чиглэж байгаа ажээ. “Google” нь мэдээллийн урсгалыг хянахаар оролдож байгаа цорын ганц компани биш бөгөөд “Facebook” компани хэвлэл, мэдээллийн компаниудтай хамтран өөрийн платформоор дамжуулан хэрэглэгчдэд мэдээ, мэдээлэл хүргэж эхэлсэн юм. Түүнчлэн “Apple” компани хамгийн сүүлд гаргасан ухаалаг төхөөрөмжийн “iOS 9” үйлдлийн системдээ “News” гэх апп суулгаж өгсөн нь үүний нэг жишээ ажээ. Энэ зун толгой компанийн нэрээ “Alphabet” болгон сольсон “Google” компанийн шинэ платформыг “New York Times”, “Guardain”, “BBC”, “Washington Post”, “Wall Street Journal”, “Buzzfeed”, “Vox Media” хэвлэлийн компаниуд ашиглахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж