МИ-8-ын ослын талийгаачдыг дурсана

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

МИ-8-ын ослын талийгаачдыг дурсана

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2007 оны зургадугаар сарын 14-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын аврагч нараас бүрдсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй МИ-8 нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн нутагт осолдож, 15 хүний эрдэнэт амь үрэгдсэн билээ. Ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан залуусын ар гэрийнхэн, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн удирдлагууд, бие бүрэлдэхүүн талийгаачдад хүндэтгэл үзүүлж, маргааш цэцэг өргөнө. Цэцэг өргөх ажиллагаа Аврах тусгай ангид болно.

Талийгаачдын ар гэрийнхэн энэ сэдвээр хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхгүй байх хүсэлтийг ОБЕГ-т тавьсан байна.

Дөрвөн жилийн өмнө Сэлэнгэ аймагт ассан ой хээрийн түймрийг унтраахаар зургадугаар сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн 15 шүхэрчин-гал сөнөөгч, онгоцны экипажийн дөрөв, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хөөрсөн. Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар Товгор уулын зүүн энгэрт далайн түвшнээс дээш 1545 метрийн өндөрт унасан аж. Ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр "Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдсхнаар тайгын ургаа мод мөргөж осолдсон” гэх дүгнэлт гарсан байна. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж