
Дөрвөн жилийн өмнө Сэлэнгэ аймагт ассан ой хээрийн түймрийг унтраахаар зургадугаар сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн 15 шүхэрчин-гал сөнөөгч, онгоцны экипажийн дөрөв, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хөөрсөн. Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар Товгор уулын зүүн энгэрт далайн түвшнээс дээш 1545 метрийн өндөрт унасан аж. Ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр "Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдсхнаар тайгын ургаа мод мөргөж осолдсон” гэх дүгнэлт гарсан байна.