Иракийн онгоц аль-Багдадийн цувааг довтолсон уу?

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

Иракийн онгоц аль-Багдадийн цувааг довтолсон уу?

Абу Бакр аль-Багдади

Фото: Reuters

 

Иракийн онгоцууд “Исламын улс” бүлгийн лидер Абу Бакр аль-Багдадийн явсан гэх авто цуваа руу Анбар мужийн Сиритэй хил залгаа нутагт довтолсон гэж цэргийнхэн мэдэгдэв. Аль-Багдадийг Кербала хот руу отрядын хээрийн дарга нартай уулзахаар явж байсан гэж мэдээлж байсан ч хэдэн цагийн дараа тэрээр энэ цуваанд яваагүй гэх мэдээлэл цацагджээ.

 

Иракийн хэвлэл өнгөрсөн онд Америкийн онгоцуудын бөмбөгдөлтийн үеэр түүнийг шархадсан гэж мэдээлж байсан ч Америкийн цэргийнхэн батлаагүй юм.

 

Өнгөрсөн оны долдугаар сард аль-Багдадийн мөргөл хийж байсан бичлэг тараагдсан юм. АНУ түүнийг хамгийн аюултай дайснуудын тоонд оруулан мэдээллийг нь 10 сая доллараар үнэлээд байгаа. Нээлттэй мэдээллүүдээс харахад, аль-Багдади 1971онд Самарра хотын ойролцоо төрсөн. Мөн Багдадын их сургуульд исламын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж