Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс лабораторитой болов

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс лабораторитой болов

Баянхонгорын Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс лабораторитой болов

Баянхонгор аймагт социализмын үед барилгын материалын үйлдвэр байдаг байсан ба бүтээгдэхүүнээ зэргэлдээх аймгуудад нийлүүлдэг байжээ. Тэр цагаас уламжилагдан энэ аймагт барилгийн материал хийх санал санаачилга их байдаг байна. Одоогоор аймгийн төвд энэ чиглэлээр үйл ажиллагааа эрхлэж буй 10 гаруй үйлдвэр цех байна. Стандартчилал хэмжилзүйн хэлтэс аймгийнхаа засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл зэрэгт барилгын лаборатори байгуулах заалтыг шинээр тусгуулан хөөцөлдсөний дүнд энэ онд биелэлээ олж орон нутгын төсвөөр боломжын сайхан лабораторийн багажудыг авчээ.

Энэхүү ажлыг дэмжин УИХ ын гишүүн ЗБАЖЯ ны сайд Г.Баттулга шинжилгээний хамгийн их ач холбогдолтой эвдэх аргын прээсийг тус байгууллагад нийлүүлэхээр болсон байна. Тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг тендерийн аргаар шийдвэрлэн УБ хотод үйл ажиллагаа эрхлэдэг Азийн мөнгөн булаг компани шалгарч 17 нэрийн багаж тоног төхөөрөмжийг нийлүүлэн тус хэлтсийн шинжээч, сорилтын инженер, лаборант нарын 14 хоногын сургалтыг барилга архитектор корпораци  дээрээ хийж  байна. Стандартчилал хэмжил зүйн хэлтэст шинээр лаборатори байгуулсанаар баригдаж буй барилгын карказан цутгамалууд, болок тоосго замын хавтан, бетонон хийцүүдийн батбөх чанар, цементийн идэвхижил, барьцалдах чанар, бетоны аргуун чанар, асгаасан нягт тодорхойлох,хайга дайрганы бутрамтгай байдал, материалын ширхэгийн бүрэлдүүн, нунтаглалын зэрэг агаарын агууламж, арматурын байршил гулзайлт зэрэг 20 гаруй шинжилгээг хийх бололцоотой болно.

Эдгээр багаж тоног төхөөрөмжүүд нь гарал үүслийн гэрчилгээ, баталгаажуулалт, зааварчилга сайтай, энгийн ажиллагаатай юм. Тус хэлтсийн санаачлагатай ажилтанууд богино хугацаанд багаж тоног төхөөрөмж, шинжилгээнийхээ аргад суралцан аргын стандартуудаа бэлэн болгожээ.

Саяхан аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс зохион байгуулан барилгачдийн сургалтийг зохион байгуулан энэ лабораторыг тэдэнд сонирхуулсан байна. Түүнийг үзсэн мэргэжлийн хүмүүс тус аймагт барилгын үйлдвэрлэл хөгжихөд энэ лаборатори чухал ач холбогдолтой зүйл болсон байна гэж үзээд хамтран ажиллахаа ярилцсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж