Намын бүлгүүд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлэг “Б” танхимд тус бүр ээлжит хуралдаанаа хийж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэгт УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус бүр мэдээлэл хийх аж. Мөн Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хууль тогтоомжийн эмхэтгэлийн цахим хувийг гаргах асуудлыг хуульчлах. Байнгын хороод, УИХ-ын гишүүдээс чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар болон хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гаргасан хүсэлтийг УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, шаардлагатай гэж үзсэн асуудлаар захиалгаар салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачаар судалгаа хийлгүүлэх. Хэлэлцүүлгийн шатанд гарч буй зарим тодорхойгүй зохицуулалтыг тодруулах, техник, технологийн дэвшил, хууль зүйн орчны өөрчлөлттэй уялдуулан нэр томьёоны зарим өөрчлөлтийг тусгасан юм байна. Мөн бүлгээр энэ долоо хоногт УИХ, байнгын хороодоор хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх аж.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд хараахан хуралдаанаа эхлүүлээгүй байгаа юм.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж