
МҮБХ-ноос зохион байгуулдагч аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн хаалтын барилдаан өчигдөр /VI.12/ “Бөхийн өргөө”-нд боллоо. Барилдаанд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун, Б.Нэргүй нараар магнайлуулсан аймаг, цэргийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Аргхангай аймгийн Хашаат сумын харьяат, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, "Бөх билэгт" дэвжээний бөх, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Доолт" ХХК, "Таванхан" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэжээ. Харин их шөвөгт аймгийн арслан Б.Сангисүрэн, аймгийн арслан Б.Батжаргал нар үлдсэн байна.
Б.Бат