
1955 онд Монгол Улсын Шинжлэх ухааны хүрээлэн, МУИС-ийн профессор Д.Цэвэгмидээр ахлуулсан шинжилгээний ангийнхан тахь ховордож буйг анх мэдээлсэн байдаг аж. Улмаар 1972 оны эхэн үеэс Монголд тахь үзэгдэхээ больсон байна. Зэрлэг онгон байгальд нь тахийг дахин амьдруулахын тулд манай улсын эрдэмтэд маш олон судалгаа шинжилгээг хийж, мөн энэ чиглэлээр гадаад орнуудтай харилцаа тогтоож ажилласны дүнд Франц, Украин, Чех зэрэг оронд үржүүлсэн тахийг Монгол Улсад зөөвөрлөн авчирч, нутагшуулснаар өдгөө Тахийн тал, Хомын тал, Хустайн байгалийн цогцолбор газарт нийт 800 орчим тахь тоос татуулан давхих болжээ.
Г.Дарь