1200 кинонд тоглосон жүжигчин нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

1200 кинонд тоглосон жүжигчин нас баржээ

Манорама
Фото: Reuters

Гиннессийн дээд амжилтийн номонд 1200 кинонд дүр бүтээн бичигдсэн байсан Энэтхэгийн жүжигчин эмэгтэй Манорама 74 насандаа таалал төгсчээ.

Манорама зүрхний өвчнөөр Ченнаи хотод өнгөрсөн бямба гаригт өөд болсон байна.

Жинхэнэ нэр нь Гописанта гэдэг уг эмэгтэй 1937 онд Тируварурт төрөөд 12 настайгаасаа орон нутгийн театрт хөл тавин Манорама гэсэн тайзны нэрээ авчээ.

Манорама 1958 онд Maalaiyitta Manga нэртэй инээдмийн кинонд анх тоглосон байна. Үүнээс хойш кинонд тогтмол тоглох болжээ. Манайд гарч байсан “Зита, Гита” киноны ихрүүдийн авга эгчийн дүрийг тэр бүтээсэн юм.

Мөн тэрбээр мянга гаруй жүжигт тоглож амжсан байв. Мянгаад кинонд тоглосныхоо дараа тэрбээр Гиннессийн дээд амжилтийн номонд бүртгэгджээ.

Pudhea Paadhai ("Шинэ зам») киноны дүрээрээ 1989 онд Манорама “туслах дүрийн шилдэг жүжигчин” гэсэн үндэсний шагнал авч байсан ба Падма Шри одонгоор 2002 онд шагнагджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж