Монгол Улсын Засгийн газрын 55 дахь ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1 | “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл | С.БАЯРЦОГТ |
2 | Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН Д.ЭРДЭНЭБАТ |
3 | Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний зөвлөлдөх уулзалтын тухай | Л.ПҮРЭВСҮРЭН Б.БОЛОР |
4 | Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
5 | Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
6 | Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай* | Б.БОЛОР |
7 | Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн журам/ | Р.БУРМАА |
8 | Авто тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай | М.ЗОРИГТ |
9 | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал | ||
10 | Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын тухай* | С.БАЯРЦОГТ |
11 | 2015 оны ургац хураалтын ажлын явцын тухай | Р.БУРМАА |