Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Аравдугаар сарын 12-ноос аравдугаар сарын 18-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь

Энэ долоо хонины ордныхны хувьд хоног дажгүй долоо хоног байх бололтой. Таны бодолд өдөржин эргэлдсэн онцгой нэгэнд зориулсан сээтэгнэлд тань ямар ч ирээдүй байхгүй бололтой. Эргэн тойрныхон чинь энэ долоо хоногийн туршид таны сэтгэн бодох чадвар болон таны сайхан инээмсэглэдэг зэрэг чанаруудад тань соронз мэт татагдаж, энэ чадваруудыг тань ихээр үнэлнэ. Танаас ялгарах энэ эерэг эрч хүч таныг бүхэл долоо хоногийн туршид дагах бололтой. Пүрэв гарагт ажлын ачааллаас шалтгаалж бага зэрэг бухимдах боловч, хэдхэн цагийн дараа л бүгдийг мартах болно. Энэ долоо хоногт өөртөө дүүрэн байгаа энэ их эрч хүчээ дотны найздаа туслахад зарцуулаарай.

Үхэр

Үхрийн ордны шинэ долоо хоног урьд өмнө нь төсөөлөөгүй онцгүй үйл явдлаар эхлэх бололтой. Танаас өндөр эрх мэдэлтэй хэн нэгэн, магадгүй таны даргаас шалтгаалж, долоо хоногийн эхлэл тийм ч сайнгүй байх болно. Удирдлагаасаа зөрүүдэлж, дургүйцэхийн оронд өөрийнхөө ямар ч нөхцөлд бүх зүйл зүгээр мэтээр ажиллаж, амьдарч чаддагаа харуулах хэрэгтэй. Эргэн тойрныхны чинь бүх нүд өөрийг чинь ажиглаж байгааг марталгүйгээр өөдрөг байгаарай. Лхага гараг болоход, бүх зүйл ард өнгөрсөн байх болно. Гэвч, долоо хоногийн үлдсэн өдрүүдэд, хувийн амьдрал чинь тийм ч романтик байхгүй нь. Ялангуяа баасан, бямба, ням гарагуудад гадагшаа гарах төлөвлөгөө байгаа бол, төсөөлөснийг чинь гүйцэхгүй бололтой.

Ихэр

Даваа гараг таны төсөөлж байснаар сайхан өдөр болно. Таны амьдралд байгаа дотны хүмүүс чинь зүгээр ч нэг сайхан хүмүүсээр зогсохгүй, ярилцахад тун хөгжилтэй хүмүүс юм. Долоо хоногийн эхээр оюун ухааны чадвар шаардсан хөнгөхөн маргаан таныг хүлээж байна. Та маргаанд хэдийгээр сайн нэгэн боловч, таны хэлсэн үгийг зарим хүмүүс буруугаар ойлгох тохиолдол байдгийг санаж, хэн нэгнийг гомдоохоос зайлсхийх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ ойлголцоход бага зэрэг асуудал гарна. Найзуудтайгаа ярилцах болон гэр бүлийнхэнтэйгээ ярилцах нь өдөр шөнө шиг ялгаатай байгааг та анзаарна. Тийм учраас таны ойлгож дэмждэгт нь найзууддаа талархах хэрэгтэй болох нь.

Мэлхий

Та ерөнхийдөө онгирч сагсуурдаг нэгэн биш боловч, энэ нь та огт онгирдоггүй гэсэн үг биш юм. Даваа юм уу, мягмар гарагт ямар нэгэн том худалдан авалт хийх бололтой. Та түүнийг арай гэж худалдан авсан байсан ч, харамсахгүйгээр сонголтондоо итгэлтэй байх хэрэгтэй. Таны төсөөлдөг сайхан амьдрал чинь зарим үед бага зэрэг үрэлгэнээр төсөөлөгддөг бол ийм л байх нь зөв алхам байх болно. Үүний хажуугаар, та сүүлийн үед хэтэрхий сайн найз байсан бол, энэ хугацаанд нөхөрлөлдөө зарцуулсан их чармайлтынхаа шанг авахыг хүсч байгаа бололтой. Энэ долоо хоногт та өөрийн амьдралд хамгий том байр эзэлдэг зүйлсэд зүрх сэтгэлээ зориулна.

Арслан

Энэ долоо хоногт та тойрон хүрээлэгч нарынхаа дунд алдартангуул шиг л нөлөөтэй нэгэн байх болно. Хүмүүс таны эргэн тойронд байхдаа дуртай байх болно. Та өнгөрсөн долоо хоногт сүүлийн хэдэн сарын туршид байгаагүйгээрээ их танихгүй хүмүүстэй сээтэгнэсэн бололтой. Бүх зүйл таны бодсноор явж байгаа нь сайн хэрэг боловч, нэг анхаарах зүйл байна. Пүрэв гарагийн үед, энэ долоо хоногт та өөрийн мэдэлгүй бодсноосоо их хэмжээний мөнгө зарлагадсанаа гэнэт ойлгож магадгүй. Гэхдээ, мөнгөө үрэхгүйгээр нийгмийн идэвхитэй байж болдгийг санаарай.

Охин

Өнгөрсөн хугацаанд гэр бүл болон найз нөхдийнхөө асуудлуудаас болж ядарсан мэт санагдаж байна уу. Тэгвэл толгойгоо сэргээн, өөртөө амраот авах цаг нь болжээ. Ямах нэгэн зузаан ном эхлүүлж, орчноосоо тасрахад тун тохиромжтой долоо хоног болж байна. Ямартай ч, энэ долоо хоногийг ирээдүйн амьдралаа төлөвлөж, өөрийн амин хувийн асуудлууддаа анхаараарай хэмээн зөвлөж байна. Ма амьдралдаа хайртай, ажлаа сайн хийдэг боловч, нэг л зүйл дутуу санагдаж байгаа бол, амралтын өдрүүдийг өөрийн хайрладаг хүмүүстэйгээ өнгөрөөхийг хичээгээрэй. Тэдний аз жаргалыг мэдэрдэг аргаас суралцахыг хичээгээрэй.

Жинлүүр

Таны анзаарсан эсэхийг мэдэхгүй боловч, таны найз нөхөд таныг ихэд хүндэлж байгаа бололтой. Ялангуяа сүүлийн үед та тэдэнд их нөлөөлдөг нэгэн нь болж хувирчээ. Энэ бүхнийг, хэрэв та гундуухан яваа бол тэд ч мөн адил гундуухан явдаг гэж тайлбарлаж болох юм. Харин азаар, энэ долоо хоногт та сэргэлэн цовоо байх бололтой. Долоо хоногийн сүүлээр, нэгэн сонирхолтой хүнтэй, магадгүй эсрэг хүйстний хүнтэйгээ тоглолт аль эсвэл үзэсгэлэн үзэж, нүдээ баясгана.

Хилэнц

Долоо хоногийн эхний энэ өдрүүдэд та мэргэжлийн үйл ажиллагааны хүрээгээ тэлэх цаг болжээ. Өнөөдөр албан томилолтоор явж магадгүй. Таны энерги, амьдралын эрч хүч  маш сайн байна. Дасал болсон ажил үүргээ биелүүлэхдээ хэвийн бус хандлагаар хандах, этгээд сонин үйлдэл хийж олныг алмайруулж мэднэ. Зорилгодоо хүрэх, нөхөрсөг харилцаа тогтооход тааламжгүй өдөр. Тиймээс боломжтой цаг ирэхийг хүлээх хэрэгтэй. Шийдэгдээгүй асуудал, хийгдээгүй ажил зэргийг хэлэлцэхэд хамаг хүчээ зарцуулах хэрэг гарна. Энэ бүгдийг долоо хоногийн сүүлийн энэ өдрүүдэд багтаан аль болох хурдан амжуулах ёстой. Эсрэг хүйсний хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Оддын таатай байршлын нөлөөгөөр арилжаа наймаа бүтэмжтэй. Амьдралын эрч хүч, тачаангуй дүр төрх, сэтгэл татам байдлын ачаар аливаа санаачлагын эхлэл амжилттай байна.

Нум

Даваа гарагт аяллаар явж байх үед чинь, санамсаргүйгээр нэгдүгээр зэрэглэлийн суудал олвдол битгий гайхаарай. Учир нь энэ долоо хоног тэр чигтээ иймэрхүү үргэлжлэх болно. Хэрвээ аяллаар явахыг төлөвлөөгүй байсан бол цаг нь болсон бололтой. Амжилт хүсье гэдэг үг энэ долоо хоногийн турш таныг дагах болно. Пүрэв гарагт даргаасаа бага зэрэг шүүмжлэл сонсож болох боловч, та өөрийгөө асуудлаас хэрхэн эвтэйхэн гаргаж авах аргаа олсон байх болно. Энэ долоо хоног уйтгар гунигаас холуур байж, найз нөхөд чинь өөрт чинь хэр сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэх гайхалтай долоо хоног байх болно.

Матар

Долоо хоногийн эхээр бүх зүйлс нэг л явж өгөхгүй байгаа мэт санагдаж байж магадгүй ч, удахгүй бүх зүйлс байр байрандаа орох болно. Энэ хооронд өөрийн хуримтлуулсан эрх хүчээ өөр зүйлд гарздах хэрэггүй. Лхагва юм уу Пүрэв гарагт гайхалтай нэгэн танил чинь тан руу утас цохиж, бүтэн цагаар ч хамаагүй утсаар ярих бололтой. Энэ долоо хоногт та амьдрал бол дуусашгүй шалгуур бөгөөд, тэдний ихэнхийг нь бага зэрэг заль мөн хичээл зүтгэлийн хүчээр даван туулж болдгийг илүү сайн ойлгоно.

Бумба

Энэ долоо хоногийн хамгийн сайн тал нь та ямарваа нэгэн зүйлд хандахдаа, өөртөө болон бусдад өөрийгөө хэр уян хатан нэгэн болохоо харуулахад оршино. Өнгөрсөн долоо хоногтой холбоотой сайхан үйл явдлууд таныг хүлээж байна. Гэхдээ эдгээр боломжуудыг алдахгүйн тулд та нээлттэй сэтгэх хэрэгтэй гэдгээ мартаж болохгүй. Долоо хоногийн сүүлээр, тантай тийм ч их харилцаад байдаггүй нэгэн танилтайгаа холбоо тогтоох сайхан боломж гарч ирнэ.

Загас

Таны толгойд хэд хэдэн хүчирхэг шинэлэг санаанууд байгаа бололтой. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бусдын дэмжлэг хэрэгтэй байгаа бол тэд таныг эсэргүүцэж байгаа бус, харин хүн болгоны үзэл бодол өөр шүү дээ гэдгийг санаж уужуугаар хандаарай. Хувийн амьдрал чинь энэ долоо хоногийн турш анхаарал татсан сэдэв байх болно. Танд тохиолдсон асуудлуудыг найз нөхөддөө дэлгэн ярьснаар гарах гарцаа олж, гүнзгий амьсгаа авахад чинь тус болох болно.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж