Су-24 дайрагч Хмеймимнисэх буудлаас хөөрч байгаа нь.
Фото: Дмитрий Виноградов / РИА Новости
Оросын Агаар, сансрын хүчний онгоцнууд өнгөрсөн хоногт Латакиягийн Хмеймимнисэх буудлаас 64 байлдааны нислэг хийж террористуудын 55 байгууламжид цохилт өгчээ. Агаарын болон сансрын тагнуулын хэрэгслээр алан хядагчдын шинэ шинэ байгууламж цэгүүдийг илэрүүлсний улмаас нислэгийн тоо эрс нэмэгдсэн гэж Оросын БХЧ-ны төлөөлөгч мэдээлсэн байв.
Агаарын цохилтын явцад Алеппо мужид 10 техник таван хуягт, хоёр танкийг устгажээ. Мөн тэр районы Тель-Алямд террористуудын бэхлэсэн байгууламжийг устгажээ. Бетон цөмлөх бөмбөгөөр газар доорх зэвсгийн агуулахыг устгасан нь хүчтэй дэлбэрэлт гарган тэр байгууламжийг бүрэн устгажээ. Идлиб мужид нэгэн нууц командын байрыг устгажээ. Хама мужид командын хоёр байр 29 хээрийн лагерь, 23 бэхэлсэн цэгүүдийг цэрэг техникийн хамт устгасан байлаа.
“Исламын улс” бүлгийн хүчин чадлыг бөмбөгдөлт ихээхэн сулруулсан учир Сирийн армийн хуурай замын ажиллагаа нэлээд амжилттай хийгдэж байгаа гэнэ. Тэд хамгийн сүүлд Идлиб муж дахь нэгэн хөндийг чөлөөлсөн байна. Тэндээс Алеппо хот хүрэх зам нээгдэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР