НҮБ-ын ажилтанг барьцаагаар суллав

Хуучирсан мэдээ: 2015.10.11-нд нийтлэгдсэн

НҮБ-ын ажилтанг барьцаагаар суллав

 

Нью-Йоркийн шүүх НҮБ-д Доминикан улсаас суугаа  байнгын төлөөлөгчийн орлогч Фрэнсис Лорегзог хоёр сая долларын барьцаатайгаар суллав. Фрэнсис Лорензо нь  орлогоо нуусан, авлига авсан хэргээр түүнийг баривчлан саатуулаад байсан юм.

 

Дахин түүнийг барин саатуулах  болбол түүний дипломат дархлалыг нь үгүй болгон гэрийн хорионд байлгах ажээ. Ял тулгаж байгаа талын мэдээгээр Лорензо нь мөрдөн байцаалтын сэжиглэж байснаас их авлига авсан  гэнэ.

 

Үүнээс өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  АНУ-ын хууль хяналтынхны зүгээс  тус байгууллагын ажилтнуудад авлигын хэрэг тулгаж байгаатай холбогдуулан НҮБ-ын дотоод аудит хийх үүргийг өгсөн байна. Америкийн хуулийнхний мэдээгээр, НҮБ-ын ажилтнууд  Хятадын Макаод баригдсэн барига байгууламжийг босгох үеэр авлига авсан байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж