Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

“Лемонс” DVD гаргана

Энэ зуныг рок, попынхон хэрхэн
өнгөрүүлэх бол… Энэ асуултад рок, попынхон “амарна” гэсэн хариулт
бараг хэлсэнгүй. Жишээ нь, “Лемонс” хамтлагийнхан гэхэд анхны DVD-гээ
гаргахаар тун шахуу ажиллаж байгаа бол “Мотив”-ын цоглог залуус ирэх
намар болох бие даасан тоглолтдоо маш хариуцлагатайгаар бэлтгэж байгаа
гэнэ. Тэд бас хамтлагийнхаа хоёр дахь цомгийг долдугаар сард багтаан,
сонсогчдынхоо гарт хүргэнэ гэсэн бол “Нисванис”-ын Амгаа бас шинэ
цомгийн дуу бичүүлээд завгүй яваа бололтой. Сонирхуулахад, фэн клубын
үйл ажиллагааг хамгийн идэвхитэй явуулдаг “Нисванис”-ын фэнүүдэд
зориулсан тоглолт ирэх есдүгээр сард болох юм билээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж