
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан одоо хэр нь зарлагдаагүй байна. Ямар шалтгаанаар одоог болтол хурал зарлаагүй байгааг тус намын бүлгээс лавлавал “Ирц бүрдэхгүйгээс хуралдаан зарлаж чадахгүй байна, жич зарлана” гэсэн хариулт өглөө. Мөн бүлгээр ямар асуудал хэлэлцэх талаар хуваариа ч өдийг хүртэл гаргаагүй нь үндсэндээ хуралдахгүйгээр шийдсэн байж болох талтай аж.
Уг нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад “УИХ-ын гишүүдийг энэ долоо хоногт гадагшаа, дотогшоо томилолтоор ажиллахгүй ирц сайн байж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн нэг шат урагшлуулах шаардлага байна шүү” гэсэн сануулгыг урьдчилан өгсөн ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд эл үг хүрээгүй бололтой.
Г.Дарь