Сири дэх ажиллагаа Кремлийн дорой байдлыг харууллаа

Хуучирсан мэдээ: 2015.10.10-нд нийтлэгдсэн

Сири дэх ажиллагаа Кремлийн дорой байдлыг харууллаа

Барак Обама

Фото: Olivier Douliery / CNP / AdMedia / Global Look

 

"Сирийн нутаг дэвсгэрт явуулж байгаа Оросын ажиллагаа Москвагийн сул дорой байдлыг харуулж байна" хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Америкийн CBS телевизид ярилцлага өгөхдөө хэлжээ.

 

“Сири тэр бүс нутаг дахь Оросын цорын ганц холбоотон. Тэнд байгаа цорын ганц баазаа авч үлдэхийн тулд Путин цэргээ илгээж, Ассадыг дэмжиж байна” гэж Цагаан ордны эзэн мэдэгдэв. “Өөрийн эдийн засгийг мухардалд оруулчихаад цорын ганц холбоотноо дэмжихээр цэрэг илгээж байгаа нь лидерийн тухай бидний ойлголт өөр гэдгийг харуулж байна” хэмээн Обама нэмж хэлжээ. Обамагийн “60 Minutes” нэвтрүүлэгт өгсөн ярилцлага аравдугаар сарын 11-нд бүтнээрээ эфирт гарах юм байна.

 


 

Есдүгээр сарын 30-наас эхлэн Оросын Агаар сансрын хүчний нисэх онгоцууд Сирийн нутаг дахь “Исламын улс” бүлгийн байрлалд агаарын довтолгоо хийж байгаа юм. Аравдугаар сарын 7-нд Оросын “Калибрь” гэх далавчит пуужингаар ИУ бүлэглэлийг Каспийн тэнгисээс буудсан. Оросын Батлан хамгаалах яам онцлохдоо, хэн нэгнийг тусгайлан дэмжих гэж цохилтыг хийгээгүй, зөвхөн террористуудын дэд бүтцийг устгаж байгаа гэж мэдэгдээд байгаа билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж