
“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран зургадугаар сарын 4-9-ны хооронд борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 номыг утга зохиолын ба бусад гэсэн хоёр төрлөөр танилцуулж байна. Өнгөрсөн долоо хоногийн уран зохиолын “bestseller”-ийг “Чонон сүлд” роман тэргүүлсэн хэвээр байгаа. Харин өнгөрсөн баасан гаригт “Соён гэгээрлийн өдрүүд” өдөрлөгийн үеэр нээлтээ хийсэн дэлхийн бестселлер төдийгүй Монголынн залуусыг байлдан дагуулсан “Бүрэнхий” цуврал зохиолыг “Хиртэлт” роман нээлтээ хийн үзэгчдийн гарт хүрсэн юм. Тус ном өнгөрсөн долоо хоногийн “bestseller”-ийн хоёрт жагсжээ. Түүнчлэн бусад төрлийн номын bestseller-ийг “Амжилтын хөтөч” ТББ-аас эрхлэн гаргасан “Эртний Түвдийн залуужуулах нууц жор” ном тэргүүлсэн хэвээр байна. Өмнөх долоо хоногт шилдэг арвын хоёрт бичигдэж байсан Элизабет Фенвикийн “Ээж ба хүүхэд” танин мэдэхүйн зурагт ном энэ удаад борлуулалтаараа есөд оржээ. Мөн өнгөрсөн долоо хоногт “Интерном” номын дэлгүүрт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл “Гэрт болсон яриа” номын нээлтээ хийсэн билээ. Түүний ном худалдаанд гарсан даруйдаа тус номын жагсаалтын гуравт багтжээ. Тэрбээр “Ногоон нүдэн лам”, “Миний ажлын ноу-хау”, “Америкт суралцсан тэмдэглэл”, “Нүүдэлчний яриа”, “Ажил мэргэжил” бага лавлах толь, “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” зэрэг номуудаараа уншигчидтай хэдийндээ танил болсон юм.
Уран зохиолын bestseller 10 ном
1.Чонон сүлд-Зян Рун
2. Хиртэлт-Стефени Мэйер
3. Ногоон нүдэн лам-Жеффри Л.Фолт
4. Анне Франкийн өдрийн тэмдэглэл
5. Сургамжит өгүүллэгүүд-1,2
6. Танихгүй эмэгтэйн захидал-Стефан Цвей
7. Сүмтэй бударын чулуу-Р.Чойном
8. Бүрэнхий-Стефени Мэйер
9. Да Винчи код
10. Домогт Ану хатан-Б.Шүүдэрцэцэг
Бусад bestseller 10 ном
1. Эртний Түвдийн залуужуулах нууц жор
2. Өглөөний хүн
3. Гэрт болсон яриа Ц.Оюунгэрэл
4. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг
5. “Oxford English-mongolian, Mongolian-english dictionary” pocket
6.Эрдэс чулуулаг
7. Багшгүйгээр англи хэл сурцгаая
8.Миний анхны ном
9. Ээж ба хүүхэд- Элизабет Фенвик
10.Дэлхийн түүх ном борлуулалтаараа тэргүүлжээ.
Г.Даша