Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Ээлжит “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” өнөөдөр тохиож байна.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг олон нийтийг мод тарих үйлсэд уриалж, "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулахад иргэн бүрийн хийж чадах энгийн зүйлсийн нэг нь мод тарьж ургуулах явдал" гээд "Мод тарих дуудлага-Tree planting challenge"-ыг эхлүүлж буйгаа дуулгажээ.
Тэрбээр үүгээрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, УИХ-ын гишүүн Х.Баттулга, жүжигчин Г.Ундармаа нарыг дуудаж, мод тарихыг хүсчээ.
Б.БАТ