Баруто Хакухог дийлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Баруто Хакухог дийлэв

Хаврын үзүүлэх  барилдаануудын нэгэн болох Канагава мужийн Фужисава хотод болсон бичил тэмцээнд гуравдугаар сарын 31-нд озеки цол авсан Эстонийн үлэмж биетэн Баруто түрүүлэв. Тэрээр шигшээ барилдаандаа ёкозүно Хакухог дийлжээ. Эдгээр үзүүлэх тоглолтуудыг уламжлалт 15 хоногийн башётой харьцуулах боломжгүй ч энэ хаврын бичил тэмцээнүүд дээр Барутогийн хүчин чармайлт түүнийг удалгүй аварга цолонд хүрнэ гэх итгэлийг төрүүлж байна хэмээн Япон хэвлэлээр бичиж байна. Баруто хаврын үзүүлэх тэмцээнүүдийн эхний барилдаанд бас л тэргүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж