40 гарсан ч, сайхан төрхөө алдалгүй хадгалсаар байгаа Холливудын бүсгүйчүүдийн жагсаалтыг өнгөлдөг жүжигчин Ж.Анистон ээж болохоор төлөвлөж буй гэнэ.
Жүжигчин бүсгүй Жастин Терутай удаан хугацааны турш үерхсэний эцэст саяхан хуримласан юм. Шинэхэн сүйт хархүү, шинэхэн бэрийн аз жаргалтай амьдрал өрнөж буй энэ үед хосууд нэгэн гайхалтай мэдээг шүтэн бишрэгчиддээ хүргэлээ.
Учир нь хосууд удахгүй хөөрхөн хүүхэдтэй болохоор төлөвлөж буй аж.
Тэр дундаа бяцхан охиныг үрчлэн авч, гэр бүлийнхээ гишүүдийн тоог нэгээр нэмэхээр хосууд тохиролцсон байна.
Ээж болохоор төлөвлөж буй Ж.Анистон 46 настай бол Ж.Теру 44 настай билээ. Дашрамд дурьдахад, Ж.Анистон үргүй бөгөөд Брэд Питтээс салах шалтгаан ч гэсэн хүүхэд төрүүлж чадахгүйтэй нь холбоотой байсан гэдэг.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn