УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг Ерөнхий сайд танилцууллаа. Татварын орлого буурснаас алдагдлын хэмжээ өсч, энэ оны төгсгөлд 900 гаруй тэрбумд төгрөгт хүрэх нөхцөл байдал үүссэн аж. Иймээс Засгийн газар төсөвт тодотгол хийхээс аргагүй болсон. Засгийн газар төсвийн тодотголыг боловсруулахдаа улсын нэгдсэн төсвийн орлогыг 6 их наяд 628 тэрбум төгрөгөөр, төсвийн зардлыг 7 их наяд 300 тэрбум төгрөгөөр төсөөлж, алдагдлыг ДНБ-ний 5 хувьтай тэнцүүлэхээр зааж өгчээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ