Месси 22 сар шоронд сууж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

Месси 22 сар шоронд сууж магадгүй

Лионель Месси

Фото: Gruppo / S. Lau / Global Look

Испанийн улсын прокурор Лионель Мессийг татвараас зугтсан учир 22 сараар хорихыг шаардлаа.

Хоёр жилийн өмнө Месси ба хүүгийнхээ менежер байсан түүний эцэг Хорхе  хоёрыг татварын  мэдүүлгээ хуурамчааар үйлдэн  татвар төлөхөөс зугтсан гэж буруутгасан билээ. Хөлбөмбөгчний зар сурталчилгааны 2007, 2008, 2009 онуудын орлогыг дарагдуулан 4,1 сая еврог татварт төлөөгүй гэж тэднийг яллаж байгаа юм.

Месси өнгөрсөн жилд 74 сая долларын ашигтай байсан тухай Форбес сэтгүүл мэдээлж, тэрээр дэлхийн хамгийн баян дөрөв дэх тамирчин болж байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж