АНУ-ын талаас дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагын албан тушаалтнуудад ял тулгасантай холбогдуулан шалгахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хүссэн тухай НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлэв.
Ерөнхий Ассамблейн экс ерөнхийлөгч
Өнгөрсөн мягмар гаригт Нью-Йоркийн прокурор НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхийлөгч асан, Антигуа, Барбудын байнгын төлөөлөгч Жон Эшт ял сонсгосон юм. Мөн авлигын системийн хэрэгт сэжиглэгдсэн дөрвөн бизнесменд ялыг нь сонсгосон.
АНУ-ын эрх баригчдын зүгээс ял тулгаж байгаа сүүлийн хэрэг явдалтай холбоотойгоор Ерөнхий нарийн бичгийн дарга дотоод шалгалтын газартаа хандан аудит явуулахыг хүссэн байна. Global Sustainability сан ба Sun Kian Ip Group компанитай НҮБ-ын холбоо мөн эдгээрээс авсан мөнгийг хэрэглэсэн эсэх талаар дотоод шалгалт явуулахыг Пан Ги Мун хүссэн байна.
Жон Эш нь санг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд сангийн захирлуудын зөвлөлд орж байв. Өмнө нь АНУ-д баривчлагдсан хятад тэрбумтан Нг Лап Шенг "Сан Киан Ип груп" компанийг толгойлж байсан юм.
НҮБ-д авлигыг тэвчихгүй гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга дахин онцлон тэмдэглэснийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР